ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Нууцлалын бодлого
Хувилбар 2026.11.26. Ямар мэдээлэл, юунд, хэр удаан хадгалах вэ.
Энэ бодлогыг хуульчаар хянуулж байна. Өөрчлөгдвөл дараагийн нэвтрэлтэд дахин зөвшөөрөл авна.
Үндсэн зарчим
HelpMe таны мэдээллийг зөвхөн тусламжийн хүсэлтийг гүйцэтгэгчтэй холбох болон аюулгүй байдлыг хангахад ашиглана. Мэдээллийг зарахгүй, сурталчилгаанд дамжуулахгүй.
Мэдээллийг хариуцагч: Аналист Системийн шинжилгээний хүрээлэн ЗБН, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, 38-р байр, 120 тоот.
Ямар мэдээлэл цуглуулдаг вэ
| Хэний | Мэдээлэл | Зорилго | Хадгалах хугацаа |
|---|---|---|---|
| Бүх хэрэглэгч | Утасны дугаар; зөвшөөрсөн нөхцөлийн хувилбар, огноо; нэвтрэлтийн бүртгэл | Нэвтрүүлэх, зөвшөөрлийг нотлох, аюулгүй байдал | Бүртгэл хаагдсанаас хойш 3 жил |
| Захиалагч | Хүсэлтийн тайлбар, дүүрэг, үнэ, хугацаа; сонгосон санал | Тохирох гүйцэтгэгчдэд урилга хүргэх, сонголт хийх | Сүүлийн хүсэлтээс хойш 3 жил |
| Гүйцэтгэгч | Овог нэр, мэргэжил, үнэмлэх/гэрчилгээний дугаар, туршлага, дүүрэг, ажиллах гариг, ур чадвар, танилцуулга; үнийн санал | Шалгаж баталгаажуулах, урилга хүргэх | Бүртгэл хаагдсанаас хойш 3 жил |
| Админ | Шийдвэр, татгалзсан шалтгаан, хэн хэзээ юу хийсэн бүртгэл (audit) | Хариуцлага, маргаан шийдэх | 5 жил |
Иргэний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэхийн зураг одоогоор цуглуулахгүй; зөвхөн дугаарыг хадгална. Байршил (GPS) цуглуулахгүй.
Хэн юуг хардаг вэ
- Гүйцэтгэгч урилга дээр хүсэлтийн тайлбар, дүүрэг, үнэ, хугацааг харна; сонгогдохоос өмнө захиалагчийн утасны дугаарыг харахгүй.
- Захиалагч ирсэн хариунд гүйцэтгэгчийн нэр, туршлага, ур чадвар, үнийн санал, захиалагчдын өгсөн дундаж үнэлгээг (3 ба түүнээс дээш үнэлгээтэй бол) харна.
- Үнэлгээ. Тусламж дууссаны дараа захиалагч гүйцэтгэгчийг, гүйцэтгэгч захиалагчийг 1–5 одоор үнэлж, сэтгэгдэл бичиж болно. Сэтгэгдэл болон захиалагчийн авсан үнэлгээг зөвхөн HelpMe-ийн админ харна; гүйцэтгэгчийн дундаж оноо захиалагчдад харагдана.
- Сонголт хийгдсэний дараа захиалагч сонгосон гүйцэтгэгчийн нэр, утасны дугаарыг, сонгогдсон гүйцэтгэгч захиалагчийн утасны дугаарыг харна. Сонгогдоогүй гүйцэтгэгчид захиалагчийн дугаар хэзээ ч нээгдэхгүй. Дугаар сонголт хийгдмэгц нээгдэнэ.
- Эрх бүхий HelpMe-ийн ажилтан (админ) гүйцэтгэгчийн бүртгэл, утасны дугаарыг баталгаажуулалтын зорилгоор харна. «Гүйцэтгэгч ирээгүй» гэсэн мэдэгдлийг шийдвэрлэхдээ сонгогдсон гүйцэтгэгчийн нэр, түүний тайлбарыг харна; захиалагчийн утас, хүсэлтийн тайлбарыг харахгүй.
- Нэвтрэх нэг удаагийн код, гүйцэтгэгчид очих шинэ урилгын мэдэгдэл, захиалагчид очих «санал ирлээ» мэдэгдлийг SMS-ээр илгээхийн тулд утасны дугаар ба SMS-ийн текстийг гэрээт SMS үйлчилгээ үзүүлэгч (WeSend, wesend.mn) болон гар утасны операторт дамжуулна. Тэд үүнийг зөвхөн SMS хүргэхэд ашиглана. Мэдэгдлийн SMS-д нөгөө талын утас, нэр, хүсэлтийн тайлбар орохгүй — зөвхөн хугацаа ба холбоос. Гүйцэтгэгч урилгын SMS-ийг өөрөө унтрааж болно.
- Хууль сахиулах байгууллага хуульд заасан журмын дагуу шаардсан тохиолдолд л гаргаж өгнө.
Хамгаалалт
- Нэг удаагийн код болон нэвтрэлтийн түлхүүрийг зөвхөн нэг талын хувиргалт (hash) хэлбэрээр хадгална.
- Нэвтрэлт тухайн browser-ийн tab-д л хадгалагдана; tab хаахад устана. Cookie, сурталчилгааны хяналт (tracking) ашиглахгүй.
- Бүртгэл зөвшөөрөх, татгалзах, хүсэлт үүсгэх, сонгох зэрэг үйлдлийг хэн, хэзээ хийснийг бүртгэнэ.
Таны эрх
Та өөрийн мэдээллийг үзэх, засуулах, устгуулах, зөвшөөрлөө цуцлах эрхтэй. Хүсэлтээ info@aisa.mn хаягаар эсвэл 8801 7974 утсаар илгээвэл 10 ажлын өдрийн дотор шийднэ. Тооцооны бүртгэлийг хуульд заасан хугацаагаар хадгалах шаардлагатай байж болно.
Холбогдох: Үйлчилгээний нөхцөл.