сайтруу Нэвтрэх
Захиргааны хэргийн шүүхээр эрхээ хамгаалуулах тухай хуулийн асуулт хариулт/Цуврал4/
2014 оны 3-р сарын 11, Мягмар гариг, 08:04    PDF Хэвлэх И-мэйл

                   alt

16. Захиргааны хэргийн шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэхдээ ямар зарчим баримтлах вэ?


1. Шүүхийн өмнө эрх тэгш байх
2. Шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлэх, шүүгч хараат бус байх
3. Мэтгэлцэх зарчим
4. Хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэл, бичиг
5. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах
6. Шүүх хуралдааныг тасралтгүй явуулах
7. Хууль, олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх
8. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх

17. Захиргааны хэргийн нутаг дэвсгэрийн харьяалал гэдэгт юуг ойлгох вэ?


Энэ нь нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргах явдал мөн.


18. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал ямар байдаг вэ?


Аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүх энэ хуульд заасны дагуу үүсгэсэн захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.
Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхим:
1.аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүх анхан шатны журмаар шийдвэрлэсэн хэргийг давж заалдах шатны журмаар;
2.Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхим давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсэн болон анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй хэргийг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэнэ.
Монгол Улсын дээд шүүх шаардлагатай гэж үзвэл ямар ч хэргийг татан авч анхан шатны журмаар хянан шийдвэрлэх эрхтэй.


19. Захиргааны хэргийн оролцогч гэдэгт хэнийг ойлгох вэ?


Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг хэргийн оролцогч гэнэ. Харин нэхэмжлэгч, хариуцагч,  гуравдагч этгээдийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь захиргааны хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж буюу  өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж буй этгээд байдаг.

20. Нэхэмжлэгч гэж хэнийг хэлэх вэ?


Захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд мэдүүлэн нэхэмжлэл гаргаж байгаа иргэн, хуулийн этгээдийг нэхэмжлэгч гэнэ. 

 

Санал асуулга

Танд хуулийн тусламж, зөвлөгөө хэрэгтэй юу?
 

Статистик

Гишүүд : 725
Мэдээлэл : 1110
Мэдээллийг Үзсэн Тоо : 832218

Сүлжээнд

Манайд 9 зочид онлайн
Та шууд онлайнаар харилцах бол
/энд дар/
YIM: online_1933@yahoo.com

Хандалт