сайтруу Нэвтрэх
"A-Capella" хамтлагийн дуучид хар тамхи хэргэлсэн байж болзошгүй

Залуусын сонсох дуртай хөвгүүдийн “A-Capella” хамтлагийн залуус хар тамхи хэрэглэсэн хэргээр цагдаад шалгагдаж байна. Он солигдохын өмнөхөн буюу 2009 оны 12 сарын 25-ны өдөр ЭЦГ-ын 2-р хэлтсийн эрүүгийн төлөөлөгчид Хан-Уул дүүргийн 1-р хороо Жаргалан хотхоны 29-р байрны орчим 08-87 УБП улсын дугаартай “Тоёота”  машинд мансууруулах бодис хэрэглэж байсан бүлэг залуусыг баривчилсан нь хамтлагийн гишүүн Д.Төмөрчөдөр, Д.Мөнх-Од, Э.Мөнхтөр, Б.Мөнх-Од нар байсан бөгөөд тэдэнд хэрэг үүсгэн шалгаж эхлээд байсан билээ.
Хэргийн газрын үзлэг хийх үеэр дуучин залуусын сууж явсан 08-87 УБП улсын дугаартай “Тоёота” машинаас тугалган цаастай бор өнгийн нунтаг мансууруулах бодис олдсоныг цагдаагийнхан эд мөрийн баримтаар хураан авч дуучин залууст хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Шинэ залуу хамтлаг дуучид дотроо өөрийн гэсэн орон зайгаа бий болгож чадсан, имиж сайтай A-Capella-гийнхан цагдаад өгсөн анхны мэдүүлгээрээ “улайж” хар тамхины төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн нь үнэн гэж мэдүүлсэн бөгөөд “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн араас хар тамхины хэргээр дээлээ нөмрөх нь тодорхой болоод байна. 2009 оны 12 сарын 25-ны өдөр хэрэг гардаг орой “Маршал таун”-д тоглолттой байсан A-Capella-гийнхан “Жаргалант” хотхоны машины зогсоол дээр мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгаад ЭЦГ-ын төлөөлөгчдөд газар дээрээ баригдсан аж. Хамтлагийн гишүүд дуучин Д.Төмөрчөдөр мансууруулах бодис авчирсан гэж дуу нэгтэйгээр баталсан бөгөөд “Бид “Маршал Лакшэри” диско клубын нээлтэнд оролцох ёстой байсан. Очих замдаа “Жаргалан” хотхоны хашаанд Энхбатын машинтай түр зогссон.

Тоглолт эхлэх арай болоогүй байсан болохоор цаг нөгцөөж жаал юм ярих гэж тэнд зогссон юм. Тэгтэл Төмөрчөдөр тугалган цаастай бор өнгийн нунтаг зүйл гаргаж ирээд “Метрополис” барнаас олсон юм. Бүгдээрээ хэрэглэж үзэх үү, шатаадаг гэсэн” гээд асаагуураар нөгөөдөхөө халааж утааг нь бид ээлжлэн үнэрлэсэн. Тэгж байтал цагдаа нар ирж биднийг барьсан” гэж хамтлагийн гишүүн Б.Одбаяр, Н.Энхбат, Э.Мөнхтөр, Д.Мөнх-Од нар мэдүүлжээ. Д.Төмөрчөдөр цагдаад өгсөн мэдүүлэгтээ “Би нэлээд хэд хоногийн өмнө “Метрополис” бааранд тоглолттой байж байгаад шатан дээрээс тугалган цаасанд боосон бор өнгийн нунтаг зүйл олсон. Хүмүүс урьд өмнө иймэрхүү зүйл ярьж байсан болохоор олсон зүйлээ хар тамхи байх гэж бодоод хадгалаад байсан юм. Урьд өмнө би ийм зүйл хэрэглэж байгаагүй, хэн нэг хүнээс хар тамхи авч байгаагүй. 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хамтлагийнхантайгаа хэрэглэж үзье гэж бодоод гаргаж ирээд тугалган цаасан дороос нь асаагуураар халааж бүгд тойруулан үнэрлэж байгаад цагдаад баригдсан” гэсэн мэдүүлэг өгчээ. “A-Capella” хамтлагийнхны унаж явсан машинаас илэрсэн зүйлийг шүүхийн шинжилгээний төвд шинжлүүлэхээр хүргүүлж, дүнг нь хүлээж байгаа бөгөөд хамтлагийнхан гадуур байцаалт өгч байсан. Энэ хэрэг хэрхэн шийдэгдсэн бол... Хуулийнхан минь ээ.

Shudarga.mn

 

Comments  

 
0 #2 jaaluudaa gej 2010-07-31 12:14
Ee zaluusaa yagaad iim demii ymand durlaj bdg ym be dee.

Zugeer l saihan amidral saihan buhnii tuluu zuv zamaar n yvaa.

Savaagui nohoi ...
Quote
 
 
0 #1 andaa 2010-07-30 16:03
tsaaz ug sdakuudad
Quote
 

Add comment

Security code
Refresh

Санал асуулга

Танд хуулийн тусламж, зөвлөгөө хэрэгтэй юу?
 

Статистик

Гишүүд : 230
Мэдээлэл : 641
Мэдээллийг Үзсэн Тоо : 493237

Сүлжээнд

Манайд 12 зочид онлайн
Та шууд онлайнаар харилцах бол
/энд дар/
YIM: online_1933@yahoo.com

Хандалт